УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг билээ.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын асуудлаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийж байгаа бөгөөд бүлгийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож мэдээлэл өгч байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт “Богдхан” төмөр замын төслийн хэрэгжилтэд Оросын тал оролцох боломжтойг нээлттэй хэлж, мөн манай улсад шинээр баригдах төмөр замын төслүүдэд Оросуудыг оролцохыг урьсан билээ. Мөн Тавантолгойн нүүрсийг БНХАУ-руу импортлохдоо галт тэргээр зөөж буулгах ажлыг эхлүүлэхийн тулд заавал төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулна гэх мэдээлэл байгаа юм.