Ардчилсан намын бүлэг ирц хүрээгүйн улмаас хуралдсангүй

Ардчилсан намын бүлэг ирц хүрээгүйн улмаас хуралдсангүй

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах хуваарьтай. Тэгвэл Ардчилсан намын бүлэг ирц хүрээгүйгээс  хуралдсангүй.

Харин ирц хүрээгүй шалтгаан нь Ардчилсан намын бүлэг дотоод асуудлаа шийдээгүйтэй холбоотой аж. Тодруулбал, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг намын гишүүнээс түдгэлзүүлж, УИХ дахь бүлгээс хассаныг мэдэгдсэн. Харин тус гишүүд Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлж, түүний оронд дэд дарга Н.Ганибалд бүлгийн даргын албыг хариуцуулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт гаргасан байдаг.