"Эко Констракшн" ХХК "Төв шуудан"-гийн өмнө барилга барихдаа явган хүний зам талбайг хаажээ

"Эко Констракшн" ХХК "Төв шуудан"-гийн өмнө барилга барихдаа явган хүний зам талбайг хаажээ

"Төв шуудан"-гийн замын урд явган хүний зам хааж хашаа барьсан компанид шаардлага хүргүүлж, албадан зам чөлөөлөх шаардлагыг хүргүүллээ. 

Тодруулбал, Төв шуудангийн замын урд "Эко Констракшн"-ны барьж буй орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилга нь өөрийн эзэмшил газраас хэтрүүлэн хашаагаа татаж явган хүний зам талбайг хааж хашаа татсан байна.

Энэ зөрчил дээр холбогдох байгууллагуудаас удаа дараа шаардлага хүргүүлсэн ч тус компаний зүгээс тавьсан шаардлагыг биелүүлэлгүй барилгын ажлаа үргэлжлүүлж иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулсанд НМХГ, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалтын албанаас явган хүний зам хаасан барилгын компанид шаардлага хүргүүлж, явган хүний замыг чөлөөлөх арга хэмжээ авах шаардлагыг хүргүүллээ.

Г. Мөнхбаяр