"Камертон" хамтлагийн тоглолттой холбоотойгоор НЗД-ын орлогч Р.Чингис өөрийн хүсэлтээр ажлаа өгөх үү

"Камертон" хамтлагийн тоглолттой холбоотойгоор НЗД-ын орлогч Р.Чингис өөрийн хүсэлтээр ажлаа өгөх үү

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалт томилогдохоор болсон тул өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. Түүний хувьд 2021 оны хоёрдугаар сард тус албан тушаалд томилогдож байсан юм.

Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт "Камертон" хамтлаг "Зайсан Хилл"-д тоглолт зохион байгуулсан. Ингэхдээ Нийслэлийн онцгой комиссоос зөвшөөрөл аваагүй гэдэг. Цар тахлын халдварын хүнд нөхцөлд олон хүн цуглуулж тоглолт зохион байгуулсныг олон нийтийн зүгээс шүүмжилж, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан юм. Тэгвэл энэ дагуу Р.Чингисийг сэлгүүлэн томилох нэрээр чөлөөлж байж магадгүй байна. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө