Г.Занданшатар: УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн

Г.Занданшатар: УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн өнөөгийн нөхцөл байдлыг УИХ-ын чуулганаар танилцуулах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар боломжгүй болохыг мэдэгдлээ.

Тэрбээр "УИХ-д хандан АН-ын бүлэг, АН-ын нэр бүхий гишүүдээс нэг, нэгнээ үгүйсгэсэн хоорондоо зөрчилтэй, хуульд заасан шаардлага хангаагүй бичгүүдийг өдөрт хэд, хэдээр нь ирүүлж байгаа нь УИХ-ын үйл ажиллагаанд хүндрэл, ойлгомжгүй байдал үүсгэж байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнд АН-аас сонгогдсон бүлгийн гишүүдийн нэрсийг жагсаалтаар ирүүлж хуулийн дагуу УИХ-ын даргад танилцуулсан. УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь бодит байдалд үнэн байна. Бүлгийн бүтэц, бүрэлдэхүүнд хуулийн дагуу орсон өөрчлөлтийг УИХ-д зарлан мэдээлэхэд ойлгомжгүй байдлыг АН-ын бүлэг өөрөө үүсгэж байна. УИХ болон УИХ-ын тамгын газар бол шүүх биш. Тамга, тэмдэг хөөцөлддөг байгууллага биш. АН-ын дотоод зохион байгуулалтыг УИХ-д зохицуулах зохицуулалт байхгүй. Иймд УИХ дахь АН-ын бүлэг өөрийн дотоод дүрэм журмын хүрээнд асуудлаа шийдвэрлэн УИХ-д хүндэтгэлтэй хандах нь зүйтэй байна" гэв.