ВИДЕО: Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөлөө

ВИДЕО: Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөлөө

Нөхөн сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын шинэ гишүүд болох Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангарагаа өргөлөө. 

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан Ц.Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28537 санал авсан Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

УИХ-ын гишүүний тангараг “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөв.

Нөхөн сонгуулийн хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолсон бөгөөд санал хураалтын дүнтэй таарсан гэдгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээллээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө