Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөнө

Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөнө

Нөхөн сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын шинэ гишүүд болох Ц.Идэрбат, Э.Батшугар нар өнөөдөр тангараг өргөнө.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан Ц.Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28537 санал авсан Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.