"Иргэн бүрт байгалийн баялагийг тэгш хүргэхийн тулд НЭГ хуульд өөрчлөлт оруулж, ГУРВАН хууль боловсруулах шаардлагатай байна"

"Иргэн бүрт байгалийн баялагийг тэгш хүргэхийн тулд НЭГ хуульд өөрчлөлт оруулж, ГУРВАН хууль боловсруулах шаардлагатай байна"

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын иргэн бүрт байгалийн баялагийг тэгш, хүртээмжтэй хүргэхийн тулд нэг хуульд өөрчлөлт оруулж, гурван хуулийг боловсруулж байж эрх зүйн орчин бүрдэх шаардлагатай гэж үзэж байгаа. Хайгуул олборлолт нь ашигт малтмалын тухай хуулиар явдаг. Энэ хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Мөн Хүнд үйлдвэрийн тухай хуулийг Засгийн газраар хэлэлцсэн. Одоо УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод энэ төрлийн бүтээгдэхүүний гадаад дотоод зах зээл дэх борлуулалтыг нээлттэй, шударга болгоно гэж заасан. Тиймээс Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг өргөн барилаа. Энэ хууль гарснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулж ил тод нээлттэй шударгаар борлуулах нөхцөл бүрдэнэ. Бид экспортын бүхий л боломж, сувгийг ашиглана. Чингэлэг тээврийн терминалыг монгол жолоочдоор явуулах тухай ярилцаж байна" гэлээ.