Уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийг бууруулах үндэсний хороог байгуулж, Ерөнхий сайд тэргүүлэхээр болжээ

Уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийг бууруулах үндэсний хороог байгуулж, Ерөнхий сайд тэргүүлэхээр болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулахаар болсон талаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээллээ. Уг хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлэх аж. Мөн хороо нь хоёр дэд даргатай байх бөгөөд БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар ажиллах юм байна. 

Үндэсний хороо байгуулах шалтгааны талаар Н.Уртнасан сайд "2020 оны тавдахь удаагийн үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн байна. Үүний 23 хувь нь цөлжилтөд нэн хүчтэй буюу хүчтэй гэсэн ангилалд багтаж байна. Түүнчлэн Монгол Улс олон улсын гэрээ конвенцад нэгдэн орсон зэргийг үндэслэн уг хороог шинээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн" гэдгийг мэдээлэв.