УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэсгийн зөвлөхөөр өнөөдөр Ц.Оюундарийг томилжээ.
Ц.Оюундарь нь 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн байна. 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захирлаар ажилласан, 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, "Сэтгүүл Зүйн Мастер"-ийн зэргийг хамгаалсан. 2012-2015 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга. 2015 онд МҮОНРТ-ийн захирал, 2021 оноос Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан нэгэн юм.
Ташрамд өгүүлэхэд, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилсон билээ.