ТОДРУУЛГА: Хэнтийн Засаг даргаар Д.Гантулгыг томилох яриа яригдсан нь үнэн ч өөрөө татгалзсан

ТОДРУУЛГА: Хэнтийн Засаг даргаар Д.Гантулгыг томилох яриа яригдсан нь үнэн ч өөрөө татгалзсан

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг Хэнтийн Засаг даргаар томилж магадгүй гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байна. Энэ талаар бид түүний ойрын эх сурвалжаас тодруулахад "Албан тушаалын ийм яриа яригдаж буй нь үнэн. Гэхдээ өөрөө Хэнтийн Засаг даргаар ажиллахгүй гэсэн байр, суурьтай байгаа. Д.Гантулгын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа тойрогтоо хамгийн их төсвийн хөрөнгө оруулалтыг татаж бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Тиймээс Хэнтийнхэн Засаг даргаараа ажиллуулахыг эсэргүүцдэггүй" гэв. 

Хэнтийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Идэрбатын хувьд УИХ-ын нөхөн сонгуульд тус аймагтаа нэр дэвшиж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй юм. Тиймээс ойрын хугацаанд Хэнтий аймгийн Засаг даргыг томилох шаардлага бий болоод байна гэсэн үг. 

Дашрамад дурдахад, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үеэр Д.Гантулгыг нэр дэвшихээр амбицлаж, хөөцөлдөж буй мэдээлэл байсан билээ. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт Ж.Оюунбаатар, Б.Одхүү нартай өрсөлдөж, ялалт байгуулснаар УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж байсан ч хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдон түдгэлзэж байсан билээ.