Тээвэрчдийн төлөөлөл Зам тээврийн сайд Л. Халтарыг шүүхэд өгнө гэв

Тээвэрчдийн төлөөлөл Зам тээврийн сайд Л. Халтарыг шүүхэд өгнө гэв

Тавантолгой-Чойр чиглэлийн авто замыг хаах тушаал гаргасантай холбоотойгоор зарим аж ахуй нэгжүүдийн төлөөлөл нүүрс тээврийн жолооч нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр аж ахуй нэгж тээвэрчдийн төлөөлөл “Чойр чиглэлийн тээвэр 2019 оноос хойш эхлэлтэй. Энэ тээвэр маань маш их хэл ам дагуулж, хааж боогдож барин үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ оноос эхлээд ЗТЯ-тай хариуцлагын гэрээ байгуулаад бүх тээвэрчид аж ахуйн нэгжүүдээ төлөөлөөд Баян-Зам тээвэрчдийн холбоо маань ЗТЯ-тай хариуцлагын гэрээ байгуулж нэгтгэн ажиллаж байсан. Энэ тээвэр маань тавдугаар сараас эхлээд наймдугаар сард хаагдсан. Аравдугаар сард энэ тээврийн асуудлыг иргэд аж ахуйн нэгжүүд өр зээл тавин байж асуудлуудыг нь шийдэж ахин нээгээд сар ч болоогүй байтал ЗТЯ-ны А158 тогтоолоор зогсоохоор шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд цаашлаад тээвэрчдийг үл тоож, хохироосон шийдвэр гаргасанд харамсалтай байна. Энэ зам дээр одоогийн байдлаар 160 орчим аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд дотоодын тээврийн компаниуд байдаг. Мөн 2500-3000 орчим жолооч болон тээвэрчид аж амьдралаа залгуулдаг. Цаашлаад Чойрын талбайд байдаг 50 гаруй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа орлого нам зогссон байна. Монголын тээвэрчид улсынхаа газар нутагт тээвэр хийх эрхгүй болжээ.

Улсын төсөвт энэхүү тээвэр маань өдөрт сая орчим долларын орлого оруулдаг энэ тээвэр маань зогсчихлоо. Л. Оюун-Эрдэнэ сайд экспортоо нэмэгдүүлье дотоодын тээврээ дэмжье гэж ярьдаг хэдий ч гүйцэтгэл дээрээ салбарын сайд нь ажлыг маань гацаагаад байж байна.

Л. Халтар сайд энэ хугацаанд ЗГ-т нэг удаа мэдэгдэл хийснээсээ хойш ямар нэгэн арга хэмжээ аваагүй бид нартай огт уулзаагүй. Гэтэл өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхдөө тээвэрчдийг гүтгэсэн. Тухайлбал Баянзүрх тээвэрчдийн холбоо мөнгөө өг өгөхгүй бол энэ тээвэрт явахгүй гэж дарамталдаг гэж мэдээлсэн. Бид энэ асуудлаар ЗТЯ-ы сайд Л. Халтарыг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байгаа” гэл ээ.

Г. Мөнхбаяр