Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн томилгоо хийжээ. Тодруулбал, Хууль зүйн яамны дэд сайдаар Б.Солонгоо, Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томилсон байна.
Б.Солонгоо нь ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд даргын албанаас гадна Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн юм. Тэрбээр 1983 онд Улаанбаатар хотод мэндэлсэн бөгөөд англи, унгар хэлтэй нэгэн.
ТӨГССӨН СУРГУУЛЬ
- 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
- 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
- 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
АЖЛЫН ТУРШЛАГА
- 2011-2017 онд “Хоган Ловеллс ” олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
- 2017 оноос одоог хүртэл “Авинекс партнерс ” өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Харин Л.Цэдэвсүрэнгийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ оны хоёрдугаар сараас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байв. Түүний хувьд тус яаманд олон жилийн туршид ажилласан туршлагатай, төрийн мэргэшсэн албан хаагч юм.
Боловсролын байдал:
- 1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль
- 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
- 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
- 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/
- Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистер цолтой. Орос, Англи хэлний мэдлэгтэй.
Ажилласан байдал:
- 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
- 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
- 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
- 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
- 2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
- 2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
- 2020.05.13-наас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.