БНХАУ-ын Эрээн хотын боомт хилээ хаасан асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэж байна

БНХАУ-ын Эрээн хотын боомт хилээ хаасан асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.20/ хуваарийн дагуу 08:00 цагт эхэлсэн байна. Хуралдаанаар коронавирусийн цаг үеийн асуудал, Эрээний хил хааснаас үүдсэн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэх аж.

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улс хилээ хааж, тэг зогсолт хийн иргэдээ шинжилгээнд хамруулж байгаа юм. Иймд манай улсын импортын үйл ажиллагаа бүрэн зогсож, хил дээр ачаа бараа саатах зэрэг хүндрэлтэй асуудал үүссэн. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг галт тэргээр татах ажлыг эхлүүлэх талаар хоёр тал ярилцаж байгаа гэдгийг Сангийн сайд мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх асуудалтай холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.