Бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлсөн гэдэг нь худал гэв

Бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлсөн гэдэг нь худал гэв

Ардчилсан намын бүлгийн өчигдрийн /2021.10.19/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүлгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн. Энэ талаар О.Цогтгэрэл тэргүүтэй тус бүлгийн гишүүд хэлэхдээ"Бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Учир нь Д.Ганбат нь хариуцлага алдсан. Засгийн газрыг огцруулах бичиг болон Ардчилсан намын бүлгийн гишүүдийн гарын үсгээр эрх баригчидтай наймаалцсан. Тиймээс огцруулсан" гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл уг шийдвэрийг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар гаргаж, дэмжсэн гэдэг нь худал аж. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Одонтуяа ОХУ-д ажлын айлчлалаар ажиллаж буй болж Д.Бат-Эрдэнэ гишүүн БНСУ-д байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар өчигдрийн бүлгийн хуралд оролцоогүй гэсэн үг. Тэгэхээр тус бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлсөн гэдэг нь худал мэдээлэл болох нь. Энэ талаар ч тус хуралд оролцоогүй гишүүд хэлж, нэрийг нь барьж хэвлэлийн бага хурал хийсэнд бухимдалтай байгаа аж.