Б.Жавхлан: Дуучин С.Жавхлан надтай уулзалт хийж мөнгө нэхсэн нь үнэн

Б.Жавхлан: Дуучин С.Жавхлан надтай уулзалт хийж мөнгө нэхсэн нь үнэн

Өнөөдөр /2021.10.19/  О.Отгонтөгс гэх иргэн сүүлийн үед болж буй жагсаал, цуглаантай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн.

Тэрээр энэ үеэрээ, “МУГЖ С.Жавхлан суултаараа шантаачилж суулт хийж байгаа” гэж мэдэгдсэн юм. Тодруулбал, “дуучин С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас орон нутгаар Монгол туургатан тоглолт хийх 4 орчим тэрбум төгрөгийг нэхсэн. Ингээд өгөөгүй учраас суулт зарлаж байгаа” гэсэн юм.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлд өгсөн тайлбартаа, “Надтай уулзалт хийж мөнгө нэхсэн нь үнэн. Энэ мөнгөн дүн нь 4 орчим тэрбум төгрөг байсан. Гэхдээ улсын төсвийн мөнгөнөөс ийм зүйлд мөнгө гаргах боломжгүй учраас боломжгүй гэдгээ хэлсэн. Үүнээс болоод суулт зарлаж байж магадгүй” гэжээ.