Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайханыг ЭМЯ-ны Дэд сайдаар томилогдсон гэх мэдээлэл өнөөдөр /2021.10.19/ зарим хэвлэлд гарсан. Иймд бид албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад, “Т.Мөнхсайхан ЭМЯ-ны Дэд сайдаар томилогдоогүй. Харин түүнийг тус албан тушаалд томилох талаар ярьж байж магадгүй байна” гэсэн юм.
![ТОДРУУЛГА: Т.Мөнхсайханыг ЭМЯ-ны дэд сайдаар томилоогүй байна](http://imedee.mn/uploads/news/4x3/2021/10/19/munkai.jpg)