МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой" гэжээ

МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой" гэжээ

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нар ялалт байгуулсан. Сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй ч хамгийн их санал авсан учир тэднийг сонгогдсонд тооцсон гэж Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр /2021.10.19/ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан уг сонгуулийн үр дүнгийн талаар байр, сууриа илэрхийлжээ. 

Тодруулбал тэрбээр "Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид олонхийн санал авсан ч сонгогчдын ирц анх удаагаа 50 хувьд хүрээгүйд эрх баригч намын хувьд санаа зовж дүгнэлт хийж байна.Тийм учраас бид улс төрийн намын шинэчлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус, алсын хараатай улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг, нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээж, санхүүжилтээ ил тод тайлагнадаг бодлогын намуудыг бий болгох ёстой" гэжээ. 

Түүний хэлж буйгаар олон сарын турш яригдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг хийх нь тодорхой байна.