Ковидын нас баралт, хомстол зэрэгт ДУУГАРДАГГҮЙ АН-ын бүлгийхэн АЛБАН ТУШААЛЫН талаар ДУУГАРЧ мэдээлэл хийв

Ковидын нас баралт, хомстол зэрэгт ДУУГАРДАГГҮЙ АН-ын бүлгийхэн АЛБАН ТУШААЛЫН талаар ДУУГАРЧ мэдээлэл хийв

Өнөөдөр /2021.10.18/ УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд мэдээлэл хийлээ. Хачирхалтай нь, тус хуралд “олны өмнө гарч ирээд, нийгэмд болохгүй байгаа зүйлийн талаар яриад байдаггүй хэсэг бүлэг нь” оролцов.

Учир нь, Ж.Батсуурь, Ц.Туваан, Н.Ганибал, Д.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Б.Бейсен нар хүний эрхийн зөрчил, эдийн засгийн хямрал, коронавирусийн халдвар, нас баралт зэрэг асуудлаар дуугардаггүй.

Гэтэл албан тушаал, өөрсдийнхөө эрх ашгийн талаар дуугарч, ийнхүү хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, тэд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг албан тушаалаас нь огцруулж байгаа талаар ийнхүү мэдээлэл хийсэн юм.