УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулж, түүний оронд Ц.Тувааныг болгохоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж эхэлсэн тул тус намын бүлэг хоёр хуваагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр /2021.10.18/ Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Б.Бейсен, О.Цогтгэрэл, Д.Адъяасүрэн нар хуралдаж бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах шийдвэрийг гаргасан байна. Иймд тэд, “УИХ-ын гишүүн Ц.Туваан УИХ дахь АН-ын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлнэ” гэж мэдэгдлээ.