АН-ын бүлгээс хөөгдсөн гэх гишүүд мэдээлэл хийж байна

АН-ын бүлгээс хөөгдсөн гэх гишүүд мэдээлэл хийж байна

Өнөөдөр Д.Ганбат тэргүүтэй гишүүд мэдээлэл хийж Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын бүлгээс дөрвөн жилийн хугацаатай хөөж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл намаас хөөгдсөн гэх гишүүд, мөн АН-ын бүлгийн зарим гишүүн уг асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ж.Батсуурь гишүүнийг АН-аас хөөсөн гэж иргэн С.Эрдэнэ, хууль О.Баасанхүү нар мэдээлэл хийж байна. Ж.Батсуурь гишүүн 1990 оноос хойш найман сонгуулийн долоод нь ялалт байгуулсан. Ардчиллын төлөө, намынхаа төлөө манлай болж байгаа хүнийг хөөчихөөд цаана нь хэнийг үлдээх гээд байгаа юм.

Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр АН-ын Эв нэгдлийн их хурлыг хийлгэхгүй байх, хагалан бутаргах зохион байгуулалттай үйлдэл энэ бүхний цаана явж байна. Энэ үйл явцад Д.Ганбат гишүүн гар хөл нь болж байгаад бид бүхэн маш их харамсаж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах гарын үсгийг зураг ажлыг Ганбат гишүүн манлайлж байсан. Үүнийг таслан зогсоох үйлдлийг бүлгийн гишүүд гаргаж байна. Огцруулах гарын үсэг цуглуулах үйл явдал болсон нь үнэн. Миний бие хамгийн түрүүнд гарын үсэг зурсан. Манай гишүүд бүгд зурсан. Тэр бичгийг авч, сугандаа хавчуулан МАН-тай хэлцэл хийж, АН, МАН-ын “хатавчинд суун”, “гурван сайд авах ажлыг би хийж байна” гэж Д.Ганбат дарга удаа дараа бүлгийн хурал дээр мэдэгдсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн сөрөг хүчний байр суурийг худалдаж, наймаалцаж байгаа Д.Ганбат гишүүн “та энэ үйлдлээ таслан зогсоо” гэж бид удаа дараа хэлж байсан” гэв.

ҮЗЭХ: