Хэнтий аймаг, СХД-т болсон УИХ-ын нөхөн сонгуулийн ирц хүрээгүй тул "хүчингүй" гэж мэдэгдэв

Хэнтий аймаг, СХД-т болсон УИХ-ын нөхөн сонгуулийн ирц хүрээгүй тул "хүчингүй" гэж мэдэгдэв

УИХ- ын 18, 28 дугаар тойргуудад буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнгөрөгч Бямба гараг /2021.10.16/ -т болж өндөрлөсөн. Тус санал хураалтын үр дүнгээр МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар 28097 хүний санал авсан бол, Ц.Идэрбат 16482 хүний санал авсан байгаа юм.

Харин сонгогчдын ирц Хэнтий аймагт 46.6 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 48.9 хувьд хүрчээ. Иймд АН-аас өчигдөр мэдэгдэл хийж, ирц 50+1 хүрээгүй тул тус нөхөн сонгууль хүчингүй гэж мэдэгдлээ.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.2-д “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалатад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” хэмээжээ. Харин тус хуулийн 78.5-д “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно” гэж заажээ.