16:00 цагийн байдлаар нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт Хэнтий аймагт 41.97, Сонгинохайрхан дүүрэгт 44.57 хувьтай байна

16:00 цагийн байдлаар нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт Хэнтий аймагт 41.97, Сонгинохайрхан дүүрэгт 44.57 хувьтай байна

Өнөөдөр /2021.10.16/ 07:00-22:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл 16:00 цагийн байдлаар УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 41.97 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 44.57 хувь нь сонгуулийн санал хураалтад оролцоод байна.