Одоогоор нэмэлт санал хураалтаар Хэнтий, Сонгинохайрханд ердөө 1 орчим хувиар нэмэгдсэн байна

Одоогоор нэмэлт санал хураалтаар Хэнтий, Сонгинохайрханд ердөө 1 орчим хувиар нэмэгдсэн байна

Өнөөдөр /2021.10.16/ 07:00-22:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл тус УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдаж буй нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад иргэд, сонгогчид идэвх муутай оролцож байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байна.

Тодруулбал, Өнгөрсөн амраллтын өдөр болсон санал хураалтаар ирц Хэнтий аймагт 37.04 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 39.61 хувьтай гарсан бол өнөөдөр 13.00 цагийн байдлаар Хэнтийд 37.6, Сонгинохайрхан дүүрэгт 40.7 хувьтай байгаа аж. Энэ нь нэмэлт санал хураалтаар Хэнтий, Сонгинохойрханд санал ердөө 1 орчим хувиар нэмэгджээ.