Өнөөдөр /2021.10.16/ 07:00-22:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт үргэлжилнэ.
Тэгвэл 12:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн 18-р тойрогт бүртгэгдсэн 50751 сонгогчоос өнөөдрийн ирц 39.01 хувьтай байгаа бол Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт санал өгөхөөр бүртгэгдсэн 111993 сонгогчоос ирц 42.01 хувьтай байна. Үүнээс:
- 28-р хэсгийн хороо- 50.14 хувь буюу ирц хамгийн өндөр
- 39-р хэсгийн хороо 30.90 хувь буюу ирц хамгийн бага байна гэж мэдээллээ.