No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Б.Монголхүү нарыг 30 хоногийн хугацаатай 461 дүгээр ангид цагдан хориод буй. Иймд тэдэнтэй хамт хоригдож байгаад, суллагдсан н.Чинбат энэ сарын 12 /2021.10.12/-с эхлэн Э.Одбаяр, Б.Монголхүү нарыг суллахыг шаардаж Сүхбаатарын талбайд хугацаагүй өлсгөлөн зарлаж эхлээд байна.
Харин өчигдөр /2021.10.15/ УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан өчигдөр /2021.10.15/ -өөс эхлэн Сүхбаатарын талбайд суулт хийж эхэлсэн. Тэрээр, “УИХ, Засгийн газрыг огцортол суултаа үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн. Тэгвэл, Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан С.Жавхлан, Э.Одбаяр, Б.Монголхүү нарыг суллахыг шаардаж буй н.Чинбат нар Сүхбаатарын талбайд өнгөрөгч шөнө хамт хоножээ. Тэдний тэмцэл өнөөдөр /2021.10.16/ үргэлжилнэ.