С.Жавхлан: Гэр, гэртээ гомдоод суух биш, Сүхбаатарын талбайд цуглая

С.Жавхлан: Гэр, гэртээ гомдоод суух биш, Сүхбаатарын талбайд цуглая

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан өнөөдөр /2021.10.15/ Сүхбаатарын талбайд суулт хийж эхэллээ. Тэрээр, “УИХ, Засгийн газрыг огцортол суултаа үргэлжлүүлнэ. Монголд сайн цаг ирнэ” гэж мэдэгдлээ.

Учир нь тэрээр, “Энэ удаагийн засгийн газарт байгаа хүмүүс ажиллаж чадахгүй байна. Зөв сайхан, мэдлэгтэй, сэтгэлтэй хүмүүсээ залая. Энэ хүмүүсийг сонгоод гаргасан бол буцаагаад буулгаж болдог гэдгийг харуулая. Эрх баригчид 20-30 мянгаар нь цуглуулж халдвар тарааж байна” гэж мэдэгдлээ.