С.Эрдэнэ: Ж.Батсуурь, Б.Бейсен нарыг намаас хасах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

С.Эрдэнэ: Ж.Батсуурь, Б.Бейсен нарыг намаас хасах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн үр дүнд УИХ-д бүлэг байгуулсан. Харин бүлэгт Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар орсон нь УИХ-ын тухай хууль зөрчсөн асуудал. Бүлгийн тоог нэмэх боломжгүй. Ц.Туваан гэдэг хүний асуудлыг намын дүрмийн хороо удаа дараа авч хэлэлцэж, улмаар намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан. 

Тэгвэл АН-ын удирдлагууд өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен нарыг намаас хасах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн дүрмийн хорооны тогтоол шийдвэр гарсан. Тиймээс эдгээр хүмүүсийг намд байх, үгүйг өнөөдөр шийднэ. 

Х.Баттулгын шууд нөлөөнд байдаг АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр эрх баригч намын Засгийн газартай хариуцлага тооцохоор гарын үсэг зурсан гишүүдийг бүлгээс шахан унагах, бүлгийн удирдлагад байгаа албан тушаалыг булааж авах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг гардан зохион байгуулж байсан бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах үйл явдал хүчтэй өрнөж байна. Тиймээс үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүлгийн гишүүдийг бид хамгаална.

АН-аас Ерөнхийлөгчид сонгогдон ажилласан хүний урт гар татагдаагүй. Тэр хүн дахиад хоёр дахь бүлгийг тараах улс төрийн хорлонтой үйл ажиллагаа явуулж байгаад үнэхээр харамсаж байна” гэв.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө