Баян-Өлгийд Х.Баделхан, Т.Аубакир нарын томилгоо үргэлжилж н.Аскарыг БОГ-ын даргаар томилжээ

Баян-Өлгийд Х.Баделхан, Т.Аубакир нарын томилгоо үргэлжилж н.Аскарыг БОГ-ын даргаар томилжээ

УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нар өөрийн ах дүү, хамаатан садны хүмүүсээ Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудын даргаар томилох үйл ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээллээр УИХ-ын гишүүн Т.Аубакирын дүүг Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн газрын даргаар томилсон байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Х.Баделханы бие төлөөлөгч, намын дэд дарга н.Аскарыг Байгаль орчны газрын даргаар томилжээ. 

н.Аскарыг боловсрол дутмаг гэж нутгийн зарим иргэд шүүмжилж эсэргүүцсэн байна. Үүнээс өмнө Баян-Өлгийд ҮАБЗ-ийн зөвлөмж зөрчигдөж Цагдаагийн газрын дарга болон Онцгой байдлын газрын даргаар казахуудыг томилсон байдаг. Ингэхдээ Цагдаагийн газрын даргаар Х.Баделханы худ н.Танатыг, Онцгой байдлын газрын даргаа Т.Аубакирын хүргэн З.Азатыг томилсон билээ. Гэтэл тус залуус нь туршлага, мэдлэг, боловсрол тэр бүү хэл монгол хэлний түвшингээр тус албан тушаалд гологдож байна гэх гомдлыг тус нутгийн зарим иргэд Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд байгаа юм. 

Дээрхээс гадна Баян-Өлгий аймгийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга гээд төрийн бүхий л байгууллагын удирдлагаар УИХ-ын гишүүн Х.Баделхан болон өмнөх Засаг дарга А.Гылымхан, УИХ-ын гишүүн Т.Аубакир нарын ах дүү, хамаатан садныг томилоод буй юм. 

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.