Х.Баттулгад үйлчилж, намын дүрмээ зөрчсөн учраас Ц.Тувааныг АН-аас хөөсөн

Х.Баттулгад үйлчилж, намын дүрмээ зөрчсөн учраас Ц.Тувааныг АН-аас хөөсөн

АН-ын дарга С.Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар мэдээлэл хийж байна. 

Ардчилсан намын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Өчигдөр Ардчилсан намын бүлгийн дарга Ганбатын гаргасан мэдээлэлтэй холбоотой мэдээлэлд залруулга хийх нь зөв гэж бодож байна.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2020 оны долоодугаар сард Ц.Туваанд намын дарга солих үүрэг чиглэл өгсөн. Харамсалтай нь үүргийг биелүүлэхгүйгээр МАН-ын даргын зөвлөх хийж байгаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эрх ашигт үйлчилж, намын дүрмийг мушгин гуйвуулсан учир түүнийг намын гишүүнчлэлийн эрхийг дөрвөн жилээр 2021 оны наймдугаар сарын 20-нд түдгэлзүүлсэн. Тухайн үед энэ мэдээллээ хууль журмын асуудлаас болж, бүлэгт хүргүүлэх боломжгүй байсан.

Хууль дүрэм гэдэг цахим бүртгэлд бүртгэгдсэн Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаярын ёс зүйгүй, нэг хүнд үйлчилсэн тодруулбал Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэх хүн үйлчилсэн байдлаар намын шийдвэр дүрмийг бүдүүлгээр зөрчин нэг хүний бичгээр цахим бүртгэлд бүртгэсэн асуудлаас болоод нам хоёр хуваагдсан мэт харагдах болсон. 

Өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаярын шийдвэр хууль бус. Түүний энэхүү ёс зүйгүй үйлдэлд хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн Захиргааны хэргийн шүүх шийдвэр гарсан. Тиймээс Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Ардчилсан намын бүлгийн даргад энэ шийдвэрийг албан ёсоор  хүргүүлсэн. 

Ц.Тувааныг удаа дараа хөөсөн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэг л удаа шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг бүлгийн дарга Д.Ганбатад хүргүүлсэн бөгөөд үүнийг бүлгийн дарга өчигдөр танилцуулсан юм.

Түүнээс Д.Ганбат гэдэг хүн шийдвэр гаргасан зүйл биш. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хөөсөн гэдэг ч мөн үндэслэлгүй мэдээлэл" гэлээ.