ЗГ: Шүүхийн бус журмаар төлбөр барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа

ЗГ: Шүүхийн бус журмаар төлбөр барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганы арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн бол УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар мэндчилгээ дэвшүүлэв. 

Ерөнхий сайдын мэндчилгээнд "Монгол Улсын Засгийн газар шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг дээдэлсэн эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийг хууль эрх мэдлийг дээдэлсэн, шударга ёсны тогтолцоог төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа"-г онцолжээ. 

Мөн Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх, иргэний эрхийн баталгааг хангах эрх зүйн шинэ орчин бүрдсэн. 

Цаашид шүүх эрх мэдлийн шинэтгэлтэй уялдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, шүүхийн бус журмаар төлбөр барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө