ШУУРХАЙ: Гашуунсухайтад хамаарал бүхий машинуудаа очергүй гаргадаг албан хаагчдыг АТГ-аас илрүүлжээ

ШУУРХАЙ: Гашуунсухайтад хамаарал бүхий машинуудаа очергүй гаргадаг албан хаагчдыг АТГ-аас илрүүлжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт хилийн “Боомтын зөвлөл”-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг АТГ-аас байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдхүүн газар дээр нь очиж шалгаж байна.

Тухайлбал нүүрс тээврийн бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монгол-БНХАУ хооронд хилээр нэвтрэх үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий уг зөвлөлд ХХЕГ, АТҮТ, ГЕГ, МХЕГ зэрэг байгууллагуудын төлөөлөл багтдаг ба эдгээр байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүдээс хахууль авдаг, өөрсдийн хамаарал бүхий машинуудыг очер дараалал харгалзахгүй гаргадаг байна.