Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны үнийг багадаа 20 хувиар нэмэх шаардлагатай байна

Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны үнийг багадаа 20 хувиар нэмэх шаардлагатай байна

Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд асуулгад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Эрчим хүчний тухай хуулиар цахилгаан, дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос хамгийн сүүлд өгсөн мэдээллээр түүхий эдийн үнэ өсөж байгаатай холбоотойгоор цахилгаан дулааны үнийг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх тооцоо танилцуулсан. Ер нь цахилгаан дулааны үнийг нэмэхгүй бол үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Чадлын дутагдалд орж эхэлсэн гэдгийг бид мэдэж байгаа. Чадлын дутагдлаас гарах, хөрөнгө оруулалтыг нэмэхийг гацааж байгаа зүйл бол төрөөс цахилгаан дулааны үнийг хатуу барьж байгаатай холбоотой. Тиймээс цахилгаан дулааны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа” гэсэн байна. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө