Барилгачдын шаардлагыг бүлгийн дарга нар хүлээн авлаа

Барилгачдын шаардлагыг бүлгийн дарга нар хүлээн авлаа

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн барилгачдын төлөөлөл өнөөдөр /2021.10.14/ УИХ-д шаардах бичиг хүргүүллээ. Барилгачид барилгын бараа материалын үнэ өссөнтэй холбоотойгоор Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцэхдээ үнийн зөрүүг төсөвт тусгаж өгөх хүсэлтийг шаардлагадаа тусгасан байна.

Тус шаардлага бүхий хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар хүлээж авлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Дэлхий нийтээр цар тахалтай холбоотой бид хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байна. 2021 оны улсын төсвөөр хийгдсэн ажилд үнийн зөрүү гарсан гэдгийг бүгд ойлгож байгаа. Бетон, арматураас эхлээд зарим барааны үнэ гурав дахин өссөн. УИХ-аар хэлэлцээгүй шийдвэрийг Засгийн газар шийдвэрлэх хэцүү. Өнгөрсөн онд гаргасан шийдвэр болохоор Засгийн газраас үнийг нэмэгдүүлж шийдвэрлэх боломжгүй. 2022 оны төсвийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ дахь олонхийн бүлэг энэхүү асуудлыг ярилцана ” гэв.