Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын хуулийг бүгдэд нь танилцуулсан

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын хуулийг бүгдэд нь танилцуулсан

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Булгантуяа нар мэдээлэл хийж байна. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "УИХ-ын даргын захирамжаар томилолтооор яваад иртэл асуудал үүссэн байна. Хөрөнгө оруулалтын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг олон нийт буруу ойлгосон бололтой байна.

Монгол Улсад бизнес эрхлэх хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурч ойлгосон нь асуудал болж байна гэж үзэж байна. Өнөөдөр дэлхийн 118 оронд ямар нэгэн босгогүйгээр хөрөнгө оруулалт хийгээд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой байна. 2020 онд 48 оронд тэр босгыг тэглэсэн байна. Энэ нь хөрөнгө оруулалт оруулах таатай орчинг бий болгож байгаа хэрэг.

Гэтэл манай улс хөрөнгө оруулалтын босготой буюу 100 мянган ам.долларын босготой байгаа учир Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулахад, хөрөнгө оруулалт хийхэд саад болж байна. Тиймээс дээрх үүд хаалгыг нээж өгөх санаа агуулсан юм. Энэ нь зөвхөн гадны иргэдэд бус манай улсын иргэдэд ч ашигтай. Тиймээс энэ босгыг бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Булгантуяа "Бид энэ хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж дүгнэж байна. Гадаадын иргэн харьяаттай холбоотой асуудал дээр 500-1 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ч бай байнгын амьдрах эрх үүсдэггүй. Монгол Улсад виз мэдүүлэхэд өгөхгүй байх хэрэгтэй. Яагаад гэдэгт тайлбарт өгөх шаардлагагүй.

Монгол Улсын ГИХГ 300 орчим хүнтэйгээр хилээр ямар хүн ирж байна вэ гэдгийг хянаж ажилладаг. Дипломат байдлаас бусад шалтгаанаар амьдарч байгаа иргэд Монгол Улсын нийт хүн амын гурван хувиас хэтрэхгүй гэж заасан. Тэгэхээр энэ хуулийг баталснаар хэчнээн саяар хүн орж ирнэ гэж ойлгож болохгүй. Монгол Улс тусгаар тогтносон орон. Түр болон байнгын оршин суух, орж ирэх виз, байнгын оршин суух эрх гээд олон шаардлага бий" гэдгийг тодотголоо. 

Тэгвэл эл хуулийн төслийг хамт өргөн барьсан УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар УИХ-ын даргад хандан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  татан авахыг хүсээд байгаа билээ. 

Үүний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

П.Анужин, Д.Өнөрболор хоёр гишүүн байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Нөгөө хоёр гишүүндээ мэдэгдэхгүй үг нэмсэн гэж мэдээлээд байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Өргөн барих гэж байгаа төслөө хэлэлцэх үед бид бүгдээрээ байсан. Бүгдэнд нь танилцуулсан. УИХ-ын дэгийн тухай хуулиар гишүүн аль ч шатанд хуулиа эргүүлэн татах эрхтэй байдаг. Тэд тэр эрхээ л эдэлсэн байх. Үг хассан, нэмсэн асуудал байхгүй, цэг таслалыг ч хасаж нэмээгүй.

ҮЗЭХ: 




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө