Ш.Адьшаа: Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбаттай санал нийлэхгүй зүйл байгаа

Ш.Адьшаа: Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбаттай санал нийлэхгүй зүйл байгаа

Нөхөн сонгуулийн өмнө нэгдэх тухайгаа мэдэгдээд байсан Ардчилсан нам дахин бужигнаж эхлэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийж, намынхаа эсрэг олон удаа ажилласан гэх шалтгаанаар Ц.Туваан гишүүнийг намаасаа хөөж, бүлгийн гишүүнээс хасаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл энэ нь бүлгийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч буй бололтой.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Ардчилсан намын дүрэмд нэг бүлгийн дарга гарч ирээд бүлгийн гишүүнийг хөөдөг эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин энэ үйлдэл нь тэр хүний хувийн үзэл бодол гэж үзэж байна. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж, бүлгийн зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцсэн. Түүнээс бүлгийн даргын асуудлыг авч хэлэлцэнэ гэж яригдаагүй. Мөн хэн нэгэн гишүүнийг Ардчилсан намын бүлгээс гаргах тухай асуудлыг хөндөөгүй. 

Ардчилсан намын бүлгийн гишүүний хувьд бүлэг дотор ямар нэгэн зөрчил, фракц үүсээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Харин бүлгийн дарга Д.Ганбаттай санал нийлэхгүй зүйл байгаа. Бүлгийн дарга гэдэг бол манлайлагч, нэгдсэн бодлоготой байх ёстой гэдэг дээр шүүмжлэлтэй ханддаг. 

Бүлгийн дарга гишүүддээ мэдэгдэхгүйгээр гишүүдээ хөөсөн талаар мэдээлж байгаад нь шүүмжлэлтэй хандаж байна" гэв. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө