Ч.Отгочулуу: Ирэх оны төсөв улсын бус улстөрчдийн төсөв болжээ

Ч.Отгочулуу: Ирэх оны төсөв улсын бус улстөрчдийн төсөв болжээ

Ардчилсан намаас нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын газар ирэх оны улсын төсвийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор бид дүгнэлт хийлээ.

Тодотговол, ирэх оны төсөв дарамтыг нэмэгдүүлсэн төсөв болсон. Төсвийн орлогыг дариу 31.2 хувиар нэмсэн байна. Энэ нь татвар төлөгчдийн ачааг нэмэгдүүлэх нь. Соёлын сайдад их хэмжээний мөнгө төсөвлөж. 

Энэ удаагийн төсөв судалгаагүй, улсын бус улстөрчдийн төсөв болсон гэж бид үзэж байна. Архи тамхины хэрэглээнээс орж ирж байгаа орлогыг хагас их наяд төгрөгөөр тооцсон нь энэ хэрэглээг өөгшүүлэх нь гэж уншигдаж байна. Түгжрэлтэй эвлэрч, НӨАТ-ыг их хэмжээгээр нэмэгдүүлэх нь. Өр зээлийг өргөмжилж, Ковидтой сүжирсэн төсөв болжээ. 

Түүнчлэн ирэх оны төсөв дарга ангийг дээдэлсэн төсөв болсон учир Ардчилсан нам үүнд маш анхааралтай харж байгаа гэдгийг хэлье" гэлээ.