АН: Нөхөн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авахыг оролдсон баримтыг өгвөл 10 сая төгрөгөөр шагнана

АН: Нөхөн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авахыг оролдсон баримтыг өгвөл 10 сая төгрөгөөр шагнана

Ардчилсан намаас УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийж байна. 

Нөхөн сонгуулийн эрх баригчид хууль бусаар зохион байгуулсан талаар тус намаас мэдээллээ. Тодотговол, Хэнтий аймгийн Дадал суманд сонгуулийн байрны гадна байсан 12 автомашины зургаа нь улсын дугааргүй байсан. Эдгээр машинд Ерөнхий сайд явж байсан. Тиймээс Ардчилсан нам энэ талаар Цагдаагийн газарт гомдол гаргасан болохыг онцоллоо.

Мөн сонгогчдын саналыг худалдан авсан гэж бид үзэж байна. Хууль бусаар санал хураалтыг явуулсан, хоол, нүүрсний талон зэргийг өгсөн. Бид энэ талаарх мэдээллийг цаашид сайтар нягтална. Хэрэв танд ямар нэгэн хахууль өгөх гэж оролдсон бол иргэд энэ талаарх мэдээллээ бидэнд илчилбэл Ардчилсан намаас 10 сая төгрөгөөр шагнана.

Хоёр нэр дэвшигчтэй холбоотой сонгуулийн үед ашиглаж байгаа үзгэн бал, програм хангамжийг маргаантай асуудал дагуулсан, зөрчилтэй байна хэмээн үзэж байна. Тиймээс цахим системд Ардчилсан намаас шалгалт оруулах хүсэлт өгсөн. Сонгуулийн техник хэрэгсэл, програм хангамжийн үйлчилгээ үзүүлэх гэрээг олон улсын байгууллагатай байгуулсан байдаг. Мөн Мобикомтой байгуулсан гэрээ зэргийг Сонгуулийн Ерөнхий хорооноос шаардсан. Энэ асуудлыг шалгах талаар Тагнуулын ерөнхий газарт хандсан байгаа.

Түүнчлэн бид сонгогчдын санал хуралдан авч, хууль бусаар зохион байгуулсан гэж үзэж байна. Санал хураалтыг хууль бусаар зохион байгуулсан. Тиймээс Олон улсын арбитарын шүүхэд хандан шалгуулна гэдгээ мэдэгдлээ.