УИХ: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авна

УИХ: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.14/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос асуулт асууж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдрийн байдлаар 7 сая 300 мянган тун вакцины татан авалтыг хийгээд байна. 17 аас доош насны хүүхдүүдээ вакцинжуулахаар судалж байна" гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. Тэрбээр "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, хөнгөлөлтийн түвшин 27.9 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь, зээлийн хэлэлцээр нь заавал соёрхон батлах гэрээ юм" гэдгийг хэлэв.

Өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/
  • “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.12.08-ны өдөр ирүүлсэн, хаалттай/
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар.

ҮЗЭХ: