ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн нөхцөл байдалтай танилцахаар очсон УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Д.Ганбатыг дотогш нэвтрүүлээгүй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэрбээр энэ талаар байнгын хорооны хуралдаанд байр сууриа илэрхийлэв.
Тодруулбал тэрбээр "Монгол Улс авилгад үнэхээр идэгдсэн байна. МАН авилгачдын нам болсон байна. Би өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги дээр очоод ирлээ. Хэдхэн хоногийн өмнө тусгай хамгаалалттай газраас Э.Одбаярыг Д.Монголхүүг хорих ангиас аваад гарлаа гээд л шоудаад, ял тулгаад цахим сүлжээнд сэвээд байсан. Гэтэл өнөөдөр намайг очиход оруулахгүй байна. Буутай цэрэг хамгаалаад дотогш оруулсангүй. Энэ ямар учиртай юм бэ. Төрийн алба чинь хаа сайгүй авилгад идэгдсэн байна. Та нар яаж ажиллаад байгаа юм бэ" гэжээ.