Хоёр яам байгуулах төслийг 2022 оны төсвийн төсөлтэй хамт хэлэлцэнэ

Хоёр яам байгуулах төслийг 2022 оны төсвийн төсөлтэй хамт хэлэлцэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний  хөгжлийн газрыг Эдийн засгийн хөгжлийн яам, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжлийн яам болгож өөрчлөх замаар хоёр яам  нэмж байгуулна гэж мэдэгдсэн.

Тэгвэл тус  хоёр яамыг байгуулах буюу Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг 2022 оны төсөвтэй хамт УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.

Хоёр яамыг нэмж байгуулснаар зургаан тэрбумын зардал гарах аж. Гэхдээ ажлын хэсгийн гишүүдийн зүгээс одоо ажиллаж буй дээрх агентлагийн суурь баазад үндэслэн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудтай нэгтгэх учраас байр, эдлэл хэрэглэл, хүний нөөцийн хувьд нэмэлт зардал гаргахгүй гэж үзэж буй аж. Тус яамны сайдыг УИХ-ын гишүүдээс сонгож “давхар дээл”-тэй байх уу гэдгийг шийдвэрлээгүй байна. Гэхдээ өнөөдөр хэрэгжиж буй Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдээс сайд сонгох боломжгүй юм.