УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр хоёр хуваагдаад байсан АН-ын гишүүд нэгдэж, нийлж байгаа гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тус нэгдэлд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын улс төрийн баг оролцоогүй байна.
Улмаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг тус албан тушаал нь буулгаж, түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Тувааныг томилуулахаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл гараад байна.
Тодруулбал, саяхан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдсон.
Улмаар түүнийг томилогдсон даруйд Засгийн газрын тэргүүнийг огцруулах бичигт гарын үсэг зураад байсан АН-ын бүлгийн зарим гишүүд ч тус гарыг үсгээсээ татгалзсан гэх мэдээлэл байгаа юм. Иймд Ц.Туваан АН-ын бүлгийн дарга болсноор Засгийн газрыг огцруулах санал тус намын бүлгээс гарахгүй болно гэж үзэх хүмүүс ч байна.