ВИДЕО: Д.Өнөрболор өөрөө гарын үсэг зурж, өргөн барьсан хуулийн төслөө “Надад мэдэгдээгүй” гэж МЭЛЗЭВ

ВИДЕО: Д.Өнөрболор өөрөө гарын үсэг зурж, өргөн барьсан хуулийн төслөө “Надад мэдэгдээгүй” гэж МЭЛЗЭВ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Харин тэдний хуулийн төслийн 12.1.6 -д “Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэж оруулсан нь олны шүүмжлэлд өртөөд буй.

Учир нь “гадаадын иргэн манай улсад 50 ам.долларт орон сууц худалдаж авсан бол оршин суух эрх олгох нь” гэж ихэнх иргэд шүүмжилж байгаа юм.

ВИДЕО: 

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрөө гарын үсэг зурж, өргөн барьсан хуулийн төсөл нь олны шүүмжлэлд өртөөд буйд дараах тайлбарыг хийжээ. Тэрээр, “надад албан ёсоор мэдэгдээгүй, ийм асуудлыг чуулганы хуралдаанд оруулсан. Ганхуяг гишүүний хариуцлагагүй үйлдлээс болж Үндэсний дайсан болоод байгаад харамсаж байна” гэсэн утгатай мэдээллийг хийсэн юм.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө