ВИДЕО: “Зөөж, бүртгэж, тараасан ч” ГУРВАН хүн тутмын ХОЁР НЬ саналаа ӨГСӨНГҮЙ

ВИДЕО: “Зөөж, бүртгэж, тараасан ч” ГУРВАН хүн тутмын ХОЁР НЬ саналаа ӨГСӨНГҮЙ

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт парламентын гишүүнийг сонгох нөхөн сонгуулийн санал хураалт өчигдөр /2021.10.10/ болж өндөрлөлөө.

Тодруулбал, тус сонгуулийг улсаас 2,2 тэрбум төгрөг зарцууж хийсэн ч, ирц хүрээгүй тул нийт өрсөлдсөн 16 хүний дунд “дахин сонгууль” явуулах нь тодорхой боллоо. Гэхдээ энэ удаа 14 хоногт багтааж, сонгуулийн сурталчилгаагүйгээр СЕХ-ноос санал авах өдрийг тогтооно. Харин “дахин санал хураалт”-д сонгуулийн ирц хамаарахгүй, саналаа өгсөн иргэдийн хамгийн их санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцох юм.

-УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД ИТГЭЛ АЛДАРСАН НЬ СОНГУУЛИЙН ИРЦЭЭР ИЛЭРЧ БАЙНА УУ-

Тэгвэл өчигдөр болж өндөрлөсөн сонгуулийн үеэр товчхондоо, “санал авах байранд ирж санал өгөх иргэд олдохгүй байлаа” гэж эх сурвалжууд мэдээлж буй юм. Тухайлбал, “Сонгинохайрхан дүүргийн хорооны ажилчид өглөөнөөс оройг хүртэл иргэд рүү утасдаж, Э.Батшугарт санал өгөөрэй хэмээж, МАН-ын сурталчилгаанд явсан автомашин иргэдийг гэрээс нь санал авах байр руу зөөсөн” гэж буй юм. Цаашлаад үүний цаана мөнгө тараасан байж ч болзошгүй байгаа ажээ.

Гэсэн хэдий ч иргэдийн гурван хүн тутмын хоёр нь санал авах байранд очиж,саналаа өгсөнгүй. Энэ байдал Хэнтий аймгийн сонгуулийн ирц 22:00 цагийн байдлаар 31.7 хувьтай хаагдсан юм.

Харин иргэдийн идэвх ийм муу байгаа нь коронавирус цар тахал нөлөөлсөн, нөгөөтэй иргэд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд итгэлгүй хандах болсныг илтгэж байна гэж үзэх иргэд ч олон байв. Харин манай сурвалжлах багийг Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, нөхөн сонгуулийн үйл явдлыг мэдээллэх үеэр санал авах байрны гадна цагдаагийн алба хаагчид албаны бус автомашинд олноороо сууж, орчин нөхцлийг ажиглаж байв. Товчхондоо, цагдаагийн өндөр хяналт доор сонгууль болсон ч иргэдийн олонх нь сонгуульдаа оролцолгүй өндөрлөлөө.

Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн үеэр гарсан хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүд, иргэдийн баримтаар;