21:00 цагийн байдлаар Хэнтий 33.02 хувь, СХД 36.8 хувийн ирцтэй байна

21:00 цагийн байдлаар Хэнтий 33.02 хувь, СХД 36.8 хувийн ирцтэй байна

21:00 цагийн байдлаар Хэнтий аймагт нөхөн сонгуулийн санал хураалт 33.02 хувийн ирцтэй, Сонгинохайрхан дүүрэгт 36.8 хувийн ирцтэй санал хураалт үргэлжилж байна гэж СЕХ-оос мэдээллээ. Одоогоор нөхөн сонгуулийн ирц хангалтгүй, 50 хувьд хүрээгүй байгаа бөгөөд санал хураалт  22:00 цагт дуусах юм.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Санал хураалт дуусахад нэг цаг үлдлээ. УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт санал хураалтын ирц тааруу байна. Энэ нь олон шалтгаантай. Хэнтий аймагт Норовлин, Өмнөдэлгэр зэрэг суманд цас орж, зам даваа хүндрэлтэй байна. Сүүлийн цагуудад сум суурин газарт байгаа сонгогчдын ирц нэмэгдэж байна. Харин баг суурин газарт ирц бага байна. Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын ирц нэмэгдэж байна. Сонгуультай холбоотой маргаан бага байна. Хэнтий аймгийн тухайд 44 хэсгийн хорооны мэдээ дөрвөн цагаар хоцорч байна. Иймд тус аймгийн сонгуулийн санал хураалтын ирцийн дүн нэмэгдэх магадлалтай. Одоогоор  Хэнтий аймгийн зарим хэсгийн хороонд ирц нэмэгдэх төлөвтэй байна. Бид 22:00 цагаас мэдээллийг дамжуулна. Ирц хүрээгүй тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо маргааш хуралдаж хэлэлцэнэ. Одоогоор ирцийн эцсийн мэдээ нэгтгэгдээгүй байна” гэв.