УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 16:00 цагийн байдлаар 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 20.1 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 23.2 хувьтай байна.
Тодруулбал, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд 10641 иргэний 20.1 хувтай байгаа бол 28 дугаар тойргийн хувьд сонгогчдын ирц 23.2 хувьтай байна. Ирцэндээ хангалттай хүрэхгүй бол дахин зохион байгуулах учраас залуучуудыг ирж идэвхэй хамрагдахыг уриалж байгаа талаар СЕХ-ноос мэдээллээ.