Иргэн Б.Цэгмид: МАН-ынхан сонгогчдыг машинаар зөөж, нүүрс тарааж байна

Иргэн Б.Цэгмид: МАН-ынхан сонгогчдыг машинаар зөөж, нүүрс тарааж байна

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэг /СХД/-т парламентын гишүүнийг сонгох нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр /2021.10.10/ эхэлсэн. УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдаж буй нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүлж, өрсөлдөж байгаа юм.

Тэгвэл манай сурвалжлах баг УИХ-ын 28 дугаар тойргийн 28-32 дугаар хэсгийн санал авах байраас сонгогчдын идэвх болон зөрчил хэр илэрч байгаа талаар иргэн н.Цэгмидээс шууд дамжуулж мэдээллээ.

Тэрбээр, “МАН БНХАУ-д хэт өртэй юм шиг байдаг болчихсон. МАН-ын саяхан дэмжигдэж хэлэлцээд байгаа тус хууль нь Монгол Улсад гадаадын тэр тусмаа Хятадуудад суух зөвшөөрөл олгож буй хууль батлах гэж байгаа тул залуучууд бид саналаа идэвхтэй өгөх хэрэгтэй байна. Залуучууд саналаа өгөхгүй, ирц муу байна. МАН сонгогчдоо машин тэрэгтэй зөөж байгаа нь илт харагдаж байгаа. Энэ байранд гэхэд МАН-ын 5,6 ажиглагч ажиглаж байхад зарим нэр дэвшигч нь ямар ч ажиглагчгүй байна. Шударга бус сонгуулийн тогтолцоотой байна. Энэ сонгуулиар төрийн албан хаагчдыг сонгуульд дайчилчихсан байна гэж ярьж байгаа бас иргэдийн саналыг нь 100 мянган төгрөгөөр худалдаж авч байна гэсэн мэдээлэл яваад байна. Мөнгийг нь аваад л залуучуудаа зөв хүндээ саналаа өгцгөөе. Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гэвэл цагдаа нар нь олуулаа энгийн иргэн рүү дайрсан гээд зөндөө л үйлдэл байна. Мөн хүнсний талон авдаг иргэдийг барьцаалж, МАН-ын хяналтан дор саналаа өгч байна. Надтай МАН-ынхан сонгогчдыг машинаар зөөж, нүүрс тарааж байгаа энэ мэт үйлдлүүд таарсан" гэсэн юм.

ҮЗЭХ: