УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 10.9 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 12.9хувьд хүрчээ байна.
Тодруулбал, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд саналаа өгөөд байгаа 5575 иргэний 10 хувь нь буюу 2557 нь эрэгтэй, 3018 нь буюу 11.9 хувь нь эмэгтэй сонгогч байна. Харин насны ангиллаар нь авч үзвэл, 70-аас дээш насны иргэдийн ирц хамгийн өндөр буюу 33.4 хувьтай байна. Мөн 28 дугаар тойргийн хувьд эрэгтэй сонгогчдын ирц 11.8 хувь, эмэгтэй 14 хувьтай байна. Насны ангиллаар нь авч үзвэл, 70-аас дээш насны сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 41.2 хувьтай байна гэж СЕХ-ноос мэдээллээ.