Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг “Digital Nation-2021” арга хэмжээг өнгөрсөн сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж олон хүн бөөгнөрүүлсэнтэй холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Б.Болор-Эрдэнэд сануулга өгсөн байна. Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Цахим үндэстэн-2021 арга хэмжээг зохион байгуулахдаа олон хүн цуглана гэж тооцоолоогүй. Алдаа маягийн юм гарсан. Цахим үндэстэн арга хэмжээнд олон хүний бөөгнөрөл үүсгэсэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд би анхааруулсан. Дахин битгий ийм алдаа гаргаарай гэж хэлээд гаргасан" гэлээ.