АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр /2021.10.06/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Сүүлийн хоёр долоо хоногийн туршид улс даяар шатахууны хомстол бий болж иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Энэ байдал одоо ч үргэлжилж буй.
Шатахуун хомтсон асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай хариуцлага тооцно гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдэгдсэн. Мөн МАН-ын бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцэнэ гэж байсан билээ. Тэгвэл АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяраас эхлэн хариуцлага тооцох ажил эхэлж буй бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өөр бусад албан тушаалтнуудтай ч хариуцлага тооцох аж.